happy Mongol

Миний блогт тавтай аялаарай! Танд амжилт хүсье.

2016年10月24日星期一

Миний найз шүлэг
Г. Дашдорж: Миний найз
Ангийн минь цэнхэр ширээ

Амьдралын минь дэвжээ байж уу

Ангийн багшийн минь хатуу зэмлэл

Амьдралд итгэх итгэл байж уу гээд 
Арван жилийн найздаа зориулан бичив.
Жаргал зовлонгоо хуваалцахад
Жаргалтай мөчүүдээ дурсахад
Жавар хоргодсон ертөнцийг
Жаргалаар сольсонтой тэнцүү
Жил жилийн нугачаанд дурсан санагалзаж байдаг
Жаахан багадаа нөхөрлөсөн миний найз.
Амьдрал мэдэхгүй балчир насандаа
Андгай өргөж найз болоогүй ч
Арван жилийн сургуульд бид
Анх танилцаж үерхэж нөхөрлөсөн
Аз ерөөл бидэнд бий
Хором бүрийг цугтаа өнгөрөөгүй ч
Хожим нь дурсахад сайхан нөхөрлөж байгаа
Хорвоогийн хатуу зөөлнийг туулжил яваа
Хувь ерөөл бидэнд бий
Хальтрахад минь түшиг тулгуур болох миний найз.

没有评论:

发表评论